Интернет худалдааны үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

www.taliinmongol.mn сайт нь Грийн Фактори ХХК-ийн албан ёсны вебсайт бөгөөд Талын монгол брэнд, Слава брэндийн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр https://www.taliinmongol.mn/ сайтаар үйлчлүүлнэ үү.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Грийн фактори ХХК /цаашид taliinmongol.mn гэх/ болон хэрэглэгч / цаашид Хэрэглэгч болон Захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

Taliinmongol.mn сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх, урьдчилсан захиалгаар нийлүүлэх гэх ангилна.

Урьдчилсан захиалгаар нийлүүлэх барааны тээвэрлэлтээс шалтгаалан хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.

Taliinmongol.mn онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг, эх асран халамжлагчийнхаа тусламжтай манай вебсайтаар үйлчлүүлнэ.

ХОЁР. Вебсайт ба түүний үйл ажиллагаа

Taliinmongol.mn худалдааны тэмдэгтүүд нь Грийн фактори ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ бүтээгдэхүүний мэдээллийг Taliinmongol.mn сайтаас болон “Талын монгол” фэйсбүүк хуудаснаас авна.

Гурав. Вебсайтын хэрэглэгч ба бүртгэл

Taliinmongol.mn худалдааны тэмдэгтүүд нь Грийн фактори ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэг болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрд шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.

Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Нэг хэрэглэгч нэг имэйл хаяг, утасны дугаараар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг, утасны дугаар дахин өөр бүртгэлд ашиглахгүй.

Бүртгүүлсэн хэрэглэгчийн имэйл хаяг, утасны дугаарт бүртгэл, захиалга, худалдан авалттай холбоотой бүхий л мэдээллийг тухай бүр илгээнэ.

Дөрөв. Бараа захиалга

Хэрэглэгч болон Taliinmongol.mn-ийн харилцааг хүснэгтэд харуулав.


Интернэт худалдаа

Худалдан авагч

  • Захиалагчийг барааны мэдээллээр хангах
  • Сонгосон барааны мэдээлэлтэй сайтар танилцах
  • Шаардлагатай тохиолдолд худалдааны мэргэжилтэнтэй ажлын өдрүүдэд алын цагаар холбогдож  мэдээлэл авах боломжтой
  • Taliinmongol.mn нь 24 цагийн үйл ажиллагаатай ба бараа захиалга автоматаар хийгдэнэ.
  • Захиалгын мэдээллийг худалдан авагчийн бүртгэлтэй имэйл хаягруу илгээх
  • Захиалгын төлбөр 2 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно
  • Захиалга хийх явцад өөрийн мэдээллийн үнэн зөв эсэхийг худалдан авагч хариуцна
  • Хэрэглэгч захиалга хийснээр хойш 2 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна
  • Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч дахин захиалга үүсгэж худалдан авалт хийнэ
  • Баталгаажсан худалдан авалтын үнийн дүн 100,000-өөс дээш тохиолдолд үнэгүй хүргэж өгөх.
  • Төлбөр төлөгдсөн цагаас эхлэн бэлэн барааг  Улаанбаатар хот дотор 24 цагийн тодор хүргэх, урьдчилж захиалсан барааг сар бүрийн 5,20-ны өдөр хүргэх
  • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатар зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа саатах бүрт хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ
  • Захиалгын төлбөрөө бүрэн төлсний дараа захиалга баталгаажна
  • Хэрэглэгч 2 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд Taliinmongol.mn ямарн нэгэн хариуцлага хүлээхгүй болно

Бараа хүлээлгэж өгсөн тэмдэглэл хөтөлж бүртгэнэ

Хүргэлтээр очиж байгаа барааны бүрэн бүтэн байдлыг шалгах хүлээж авах.

 

  • Буцаагдсан барааны төлбөрийг ажлын 48 цагийн дотор буцаан шилжүүлэх
  • Нийт төлбөрөөс хүргэлтийн зардал 3,000-15,000 хасч тооцно

Барааг журмын дагуу буцаан олгох 

 

Худалдан авалтын үнийн дүнд хязгаар байхгүй 

 

Тав. Төлбөр тооцоо

  • Нийт төлбөр нь бараа бүтээгдэхүүний үнэ болон хүргэлтиийн хаягт тохирсон төлбөрийн нийлбэр болно.
  • Сайтад байршуулсан үнэ нь НӨАТ орсон үнэ болно.
  • Бараа худалдан авахдаа доор заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлбөн байна.

    • Дансаар шилжүүлэх

    • Картаар /банк хоорондын шилжүүлгээр

    • QPay ашиглан шилжүүлэх

  • Төлбөр дутуу төлөгдсөн, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд захиалга гүйцэтгэх боломжгүй.
  • Төлбөрийг илүү төлсөн тохиолдолд 48 цагт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
  • Интернетийн доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Taliinmongol.mn хариуцлага хүлээхгүй.

Зургаа. Хүргэлт

  • Taliinmongol.mn нь шууд захиалгын үед 24 цагийн тодор хүргэлт хийгдэнэ.
  • Хүргэлтийн төлбөр 100,000₮-өөс дээш үнэгүй, 100,000₮-өөс доош 3000₮ байна.
  • Хүргэлтийн төлбөр нийт төлбөр дээр 100% тооцогдож нэхэмжлэх үүснэ
  • Буцаасан барааны төлбөрөөс хүргэлтийн төлбөр хасагдаж тооцно. Хэрэв 100,000-с дээш бараа аваад буцаасан тохиолдолд барааны төлбөрөөс 3000₮-15,000₮ хасагдана, 100,000-с доош бараа аваад буцаасан тохиолдолд зөвхөн барааны төлбөр буцаагдана. Хүргэлтийн хасагдах зардлыг хүснэгтэнд харуулав.

Барааны үнийн дүн

Хүргэлтийн зардал

100,000₮-300,000₮

3,000₮

300,001₮-500,000₮

5,000₮

500,001₮-800,000₮

10,000₮

800,000-с дээш

15,000₮

  • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
  • Бүх нийтийн амралтын өдрүүдэд хүргэлт хийгдэхгүй.

Долоо. Бараа буцаах

  • Хэрэглэгч нь захиалсан бараа зөрүүтэй тоо, ширхэг, хэжмээтэй, сав баглаа боодлын битүүмжлэл алдагдсан тохиолдолд барааг буцаах, солих эрхтэй.
  • Үйлвэрлэгчийн буруутай алдаанаас болж бараа буцаагдсан тохиодолд хүргэлтийн зардал үнэгүй байна.

Найм. Бусад

  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөх боломжтой. Хэрэв Taliinmongol.mn үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу тухай бүрт мэдээлэл явуулна.
  • • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вебсайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Биднийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа.

Back to Top