1. Барааг хүлээн авахдаа таны захиалсан тоо ширхэг, жин зэргийг заавал шалгаж авна
2. Барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд буцаах, солих боломжгүй
3. Дараах нөхцөлд барааг буцаах боломжтой. Үүнд:
a. Захиалсан барааны сав, баглаа боодол гэмтсэн
b. Захиалсан барааны тоо хэмжээ, жин зэрэг зөрүүтэй байх
4. Худалдан авагч дээрх үндэслэлийн дагуу барааг буцаах тохиолдолд хүргэлтийн ажилтанд шууд өгнө. Ингэхдээ Буцаалтын журмын дагуу бараа буцаахад нөлөөлсөн хүчин зүйлийн талаарх асуултад заавал хариулж баталгаажуулан гарын үсэг зурсан байна.
5. Буцаасан барааны жингээс хамааран хүргэлтийн зардал болох 3,000₮-15,000₮ хасаж үлдсэн төлбөрийг 48 цагийн дотор төлбөр төлсөн данс руу буцааж олгоно.
6. Буцаасан барааны төлбөрөөс хүргэлтийн төлбөр хасагдаж тооцно. Хэрэв 100,000₮-с дээш бараа аваад буцаасан тохиолдолд барааны төлбөрөөс 3000₮-15,000₮ хасагдана, 100,000₮-с доош бараа аваад буцаасан тохиолдолд зөвхөн барааны төлбөр буцаагдана. Хүргэлтийн хасагдах зардлыг хүснэгтэд харуулав.
Барааны үнийн дүн |
Хүргэлтийн зардал |
100,000₮-300,000₮ |
3,000₮ |
300,001₮-500,000₮ |
5,000₮ |
500,001₮-800,000₮ |
10,000₮ |
800,000-с дээш |
15,000₮ |
Сошиалаар нэвтрэхэд доорх мэдээллийг оруулах шаардлагатай
Бүртгэлтэй хэрэглэгч
Шинэ хэрэглэгч