Талын монгол брэнд

Талын монгол брэндийг худалдаж авах 5 шалтгаан

1. Монгол орны эрүүл хөрсөнд ургасан жимс, буудайн гаралтай хүнс болон бэлчээрийн малын мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг шавхагдашгүй нөөцийг байгалийн шимт бодисыг нь алдагдуулахгүйгээр боловсруулсан органик хүнс,

2. Монгол орны эрүүл хөрсөнд ургасан таана, хөмүүл, цулхир, гоёо, мангир, агь зэрэг шим тэжээл сайтай ургамал ногоо өвсөөр тэжээгдсэн, тунгалаг ус, булаг шандаар ундаалсан, байгалийн бэлчээрт идээшсэн малын махыг эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт олон улсын мах ангилах дэвшилтэт технологи, стандартын дагуу үйлдвэрлэсэн,

3. Махны шинэ байдлыг хадгалах нойтноор, хөлдүүгээр савлах технологи болон дулааны аргаар хагас боловсруулсан,

4. Мах боловсруулах хоногт 20тонн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоногт 5тонн, бэлэн бүтээгдэхүүн хадгалах 2500 тонн агуулахын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн үйлдвэртэй,

5. Дотоодын итгэмжлэгдсэн лаборатори ISO17025, чанарын удирдлагын ISO9001, хүнсний аюулгүй байдлын ISO22000, хяналтын эгзэгтэй цэгийн удирдлагын НАССР стандартуудаар баталгаажсан.

Back to Top