Түгээмэл асуулт
Бүртгүүлэх заавар

Та бараа худалдан авахын тулд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх шаардлагатай.

Та өөрийн мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой. Хэрэв мэйлээр бүртгүүлэх боломжгүй бол утсаар холбогдож захиалга өгнө үү

Захиалга баталгаажуулах

Та сонгосон барааны мэдээлэлтэй сайтар танилцаж, нягталсны дараа худалдан авах сонголтоо хийн үү.

Захиалга үүсгэснээс хойш 2 цагийн дотор нэхэмжилсэн дүнг бүрэн төлснөөр таны захиалга баталгаажна.

Цуцлагдсан захиалгыг сэргээх боломжгүй тул та дахин захиалга үүсгэж худалдан авалт хийх боломжтой.

Төлбөр төлөх заавар

Та төлбөрөө интернет картын үйлчилгээ болон QPay ашиглан шууд төлөх боломжтой

Данс руу шилжүүлэх сонголт хийсэн тохиолдолд захиалга үүсгэсний дараа бид таны бүртгэлтэй и-мэйл хаяг эсвэл утсанд төлбөр төлөх зааварчилгаа илгээх болно.

Захиалга үүсгэснээс хойш 2 цагийн дотор төлбөрийг бүрэн төлснөөр таны захиалга баталгаажна. Заасан хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд үүсэх хариуцлагыг хүлээхгүй болно.

Төлбөр төлөхөөс өмнө захиалгыг цуцлах боломжтой. Төлбөр төлөгдсөний дараа захиалга цуцлах боломжгүй.

Бараа буцаах, солих

Барааг хүлээн авахдаа таны захиалсан тоо ширхэг, жин зэргийг заавал шалгаж авна

Дараах нөхцөлд барааг буцаах боломжтой. Үүнд:

- Захиалсан барааны сав, баглаа боодол гэмтсэн

- Захиалсан барааны тоо хэмжээ, жин зэрэг зөрүүтэй байх

Худалдан авагч дээрх үндэслэлийн дагуу барааг буцаах тохиолдолд хүргэлтийн ажилтанд шууд өгнө. Ингэхдээ Буцаалтын журам-ын дагуу бараа буцаахад нөлөөлсөн хүчин зүйлийн талаарх асуултад заавал хариулж баталгаажуулан гарын үсэг зурсан байна.

Буцаасан барааны жингээс хамааран хүргэлтийн зардал болох 3,000₮-15,000₮ хасаж үлдсэн төлбөрийг 48 цагийн дотор төлбөр төлсөн данс руу буцааж олгоно. Хүргэлтийн зардлын тооцооллын хүснэгтийг энд дарж харна уу. /Энд дээр дарахад Буцаалтын журам гарч ирнэ/

Back to Top