
Таргалалт, зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан гэж үзсээр ирсэн амьтны гаралтай өөх тос нь харин ч хүний биед хэрэгтэй болохыг сүүлийн 40 жилийн хугацаанд явуулсан эрдэмтдийн судалгаа нотолжээ. Үүний нэг баталгаа нь, амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Нидерланд, Швед, Норвеги зэрэг орнуудад таргалалт болон зүрх судасны өвчлөлт маш бага байдгаас харж болно.
Мөн дэлхийд нэр хүндтэй “Time” сэтгүүл 2014 онд нүүр хэсэгтээ "Эрдэмтэд өөх тосыг муу гэж үздэг байсан. Тэдний буруу" гэсэн тайлбартай зураг нийтэлж байв.
Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай. Тухайлбал, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Өөх тос үгүйгээс цөсөнд чулуужилт үүсдэг байна.
Малын өөх нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас олон дахиж, ихээр идэх сонирхол төрдөггүй байна. Тархины сайн ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай каротин, лецитин, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг өөх агуулдаг учраас өдгөө дэлхий дахинд амьтны гаралтай өөх тосыг эсэргүүцэх үзэл эрс багасчээ.
Сошиалаар нэвтрэхэд доорх мэдээллийг оруулах шаардлагатай
Бүртгэлтэй хэрэглэгч
Шинэ хэрэглэгч