Грийн групп нь хэрэглэгч, харилцагчдад үйлдвэр, худалдаа, санхүүгийн төгс шийдлийг санал болгож худалдаа нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийг сайжруулахаар үйлдвэрлэл, санхүү, гадаад харилцаа, тээвэр ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Бид дэлхийн стандартад нийцсэн техник технологийг нэвтрүүлэн гарал үүсэл нь тодорхой, инноваци шингэсэн, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг импортлон гадаад харилцааг хөгжүүлж эх орныхоо хэрэглэгчдэд хүргэдэг.
Грийн групп нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 2015 онд “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч” , “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”, 2016 онд “Шилдэг татвар төлөгч компани”, “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн”, 2017 онд онд “Шилдэг татвар төлөгч компани”, “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн”, 2018 онд “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENTREPRENEUR 2018” шилдэг 150 аж ахуйн нэгжээр шалгарсан
Грийн групп нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилгын хүрээнд ОУ-н чанар стандартыг нэвтрүүлсэн. 2013 онд Чанарын Удирдлагын Тогтолцоо “MNS ISO 9001:2010”, 2015 онд Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо “ISO 22000”, мөн ISO 14001, ISO 18000 зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай 4 стандартыг нэвтрүүлсэн.
Манай компанийн нийт ажилчдын дийлэнх хувь нь чадварлаг залуу боловсон хүчин бөгөөд компанийн зүгээс ажилчдынхаа шинэ санаа, санаачлагыг дэмжин алсын хараатай бодлогыг хэрэгжүүлж, хүнээ дээдлэн ажилладаг. Орчин үеийн чиг хандлага, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн ажилтны сэтгэлгээ, хандлага, мэдлэг чадварыг хөгжүүлэх замаар сэтгэл ханамж, бүтээмжийг дээшлүүлж байгууллагын эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх гүүр, бизнесийн хамтрагч нь байх хүний нөөцийн бодлогыг баримтлан ажиллаж байна. Мөн нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, боловсрол соёл урлаг, спорт, нийгмийн халамж байгаль орчинг хамгаалах чиглэлийн хүрээнд бодитой олон ажлуудыг хийдгээрээ онцлогтой.
Сошиалаар нэвтрэхэд доорх мэдээллийг оруулах шаардлагатай
Бүртгэлтэй хэрэглэгч
Шинэ хэрэглэгч